Дотоод журам

СХД-ИЙН 107-Р СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1 Энэхүү дотоод журам нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн. 1.2 Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ. 1.3 Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ. 1.4 Журмыг нийт багш, ажилтан, ажиллагсад, суралцагсад дагаж мөрдөнө. 1.5 Энэхүү журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина. 1.6 Дотоод журам нь хэлэлцэн батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна.

БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛИЙН            БАТЛАВ
2014 ОНЫ 09 САРЫН 19-НЫ
ӨДРИЙН ХУРЛААР ШИНЭЧЛЭН     ЗАХИРАЛ Ш.ЦЭРЭННАДМИД
ХЭЛЭЛЦЭВ.


СХД-ИЙН 107-Р СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН
ДОТООД ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү дотоод журам нь ажил олгогчоос өөрийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
1.2 Журмын зорилго нь хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.
1.3 Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ.
1.4 Журмыг нийт багш, ажилтан, ажиллагсад, суралцагсад дагаж мөрдөнө.
1.5 Энэхүү журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.
1.6 Дотоод журам нь хэлэлцэн батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна.

ХОЁР. ХӨДӨЛМӨРИЙН УДИРЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1 Сургуулийг нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон захирал  удирдана.
2.2 Боловсролын тухай хуульд заасны дагуу сургуулийн зөвлөл ажиллана.
2.3 Захирлын дэргэд зөвлөх  эрхтэй  удирдлагын баг ажиллах бөгөөд уг баг  нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4 Сургууль нь бага ангийн багш нарын заах аргын нэгдэл, дунд ангийн багш   нарын заах аргын нэгдэл, үйлчилгээний ажилтны баг гэсэн 3 үндсэн нэгжтэй байна. 
 2.5 Багш нарын заах аргын нэгдлийг сургалтын менежерүүд, үйлчилгээний багийг аж ахуйн эрхлэгч-нярав удирдан ажлын гүйцэтгэл, чанар үр дүнг захирлын өмнө бүрэн хариуцаж ажиллана.
2.6 Багш нарын заах аргын нэгдэл нь дотроо мэргэжлийн багш нарын сэкцэд  хуваагдан ажиллана. Тэдгээрийн ахлагчдыг захирлын тушаалаар батална. /нийт 9 секц/
2.7 Багш, ажилтан, ажиллагсад бүгд ажлын байрны тодорхойлолттой байх бөгөөд түүнд заагдсан зорилго, зорилтоо бүрэн биелүүлж ажиллана.
2.8 Багш, ажилтан эзгүй тохиолдолд:
Захирлыг сургалтын менежер 
Нэг сургалтын менежерийг нөгөө сургалтын менежер 
Нийгмийн ажилтанг сургалтын менежерүүд 
Бичиг хэргийн ажилтанг нярав 
Няравыг бичиг хэргийн ажилтан тус тус орлон ажиллана.
2.9 Сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш болон бусад ажиллагсдыг захирал томилно, чөлөөлнө.  
ГУРАВ.  Сургуулийн дотоод үйл ажиллагаа
3.1 Захирал хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, тогтоомжид нийцүүлэн сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
3.2 Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаалыг гаргахдаа төсөл боловсруулсан ажилтан (сургалтын менежер, нийгмийн ажилтан, аж ахуйн эрхлэгч-нярав, эмч ) нь удирдлагын зөвлөлийн гишүүдээс санал авсны дараа захиралд танилцуулах бөгөөд захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
3.3 Тушаалын хэрэгжилтэнд картаар хяналт тавьж ажиллана. 
3.4 Сургууль ажлаа жил, сараар төлөвлөж явуулахын зэрэгцээ 3-5 жилийн стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөөтэй байна. 
3.5 Төлөвлөгөөний  биелэлтийг  заагдсан хугацаанд нь тооцож байхын зэрэгцээ хагас, бүтэн жилээр тайлан гаргаж нийт багш, ажилтан, ажиллагсдын хурлаар хэлэлцүүлж, тодорхой шийдвэр гаргаж ажиллана.
3.6 Сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын ажлыг улирлаар, аж ахуйн эрхлэгч-нярав ажиллагсдын ажлыг сар тутам үнэлж дүгнэн, хяналт тавьж ажиллана.
3.7 14 хоногт 1 удаа захирлын дэргэдэх удирдлагын зөвлөл хуралдаж ажлын гүйцэтгэл, үүрэг даалгаврын биелэлт, ажиллагсдын хариуцлага, сахилга, түүнийг дээшлүүлэх талаар авах арга хэмжээ, шагнал урамшуулал, тэтгэмж, цаг үеийн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахын зэрэгцээ дараачийн 14 хоногт гүйцэтгэх үйл ажиллагаа, арга хэмжээг товлоно.
3.8 Сар бүрийн 1, 3 дахь долоо хоногийн даваа гаригт багш, ажиллагсдын ажил төрлийн цуглаан хийнэ. Шаардлага гарвал тухайн үед багш нарыг цуглуулж болно.
3.9 Заах аргын нэгдэл сар бүрийн 2 дахь долоо хоногийн мягмар гаригт мэргэжлийн баг 4 дахь долоо хоногийн мягмар гаригт  цугларч мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх, харилцан бие биенээсээ суралцах, сургалт- хүмүүжлийн ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж ажиллана.
3.10 Сургууль 7 хоногт  5 өдөр 3 ээлжээр хичээллэнэ.   Дунд ангийн I  ээлж 740-1255, II ээлж 1140-1605 цагт хичээллэнэ.        Бага ангийн I ээлж 740-1120, II ээлж 1130-1510 III ээлж 1440-1810 цагт хичээллэнэ. 1 цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа I, II ангиудад 35 минут, бусад ангидад 40 минут, завсарлага 5 минут, их завсарлага 10 минут байна.
3.11 I ээлж 735-д, II ээлж 1255-д  урьдчилан хонх дуугаргаж хаалгаа барина. Хонх дуугарснаас хойш коридор вестибюлээр сэлгүүцэхийг хориглоно. Урьдчилсан хонх дуугарсны дараа ирсэн багш сурагчид хоцорсонд тооцогдоно.
3.12 Сүүлийн цагийн хичээл орсон багш суралцагчдад замын хөдөлгөөний дүрмийн талаар сануулга өгч сурагчдыг жагсаан сургуулиас гарган үдэж өгнө. 
3.13 Жижүүр багш жижүүр ангийн тэр өдрийн үйл ажиллагааг удирдан багш сурагчдын ирц, сургууль дээр явагдсан бүхий л үйл ажиллагааны талаар тодорхой дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн ерөнхий жижүүрт танилцуулж үнэлгээ авах ба, дараагийн багшид мэдэгдсэн байна.
3.14 7 хоногт 2 удаа  ангидаа ба хариуцсан талбайдаа их цэвэрлэгээ хийж нийгмийн ажилтан, эмч, талбайн үйлчлэгчид хүлээлгэн өгнө. /Лхагва гаригт болон Баасан гаригт, смена ангиуд гаригаа хувааж авч цэвэрлэгээ үйлчилгээг хийнэ./ 
3.15 Хүмүүжлийн ажлын цагийг тухайн ангийн хичээлийн хуваариас шалтгаалан нийгмийн ажилтан тогтоож өгнө. 14 хоногт 1 удаа ангийн хүмүүжлийн ажил, сард 1 удаа  бүлэг дундын хүмүүжлийн ажил хийнэ.
3.16 Манаач нар сургуулийн эд хогшил, аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ус цахилгааны тоолуурын заалтыг хянаж рапортын буюу жижүүр хүлээлцэх дэвтэрт тухайн өдөр болсон үйл явдлыг тодорхой эзэн, цаг хугацаатай нь бичиж тэмдэглэн хүлээлцэнэ. Энэ тэмдэглэлийг аж ахуйн дарга шалган үзэж арга хэмжээ авч, шаардлагатай зүйлийг захиралд танилцуулна.
3.17 Сургуульд суралцагсад, ажиллагсад болон орж гарч буй хүмүүст манаач, жижүүр хяналт тавина. Жижүүр багш гаднаас орж ирж буй эцэг эх иргэдийн биеийн байцаалт буюу иргэний үнэмлэхийг шалгаж бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж оруулна. Ажил тарсны дараа гадны хүн сургууль уруу оруулахыг хориглоно. Оройн цагаар ажиллах ажилтныг зохих эрх мэдэл бүхий албан тушаалтны зөвшөөрлийн бичгээр оруулна.
3.18 Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд хогшил, тоног төхөөрөмж, материал зэргийг гадагш гаргахыг хориглоно. Зөвшөөрөл байгаа тохиолдолд рапортын дэвтэрт заавал бичиж тэмдэглүүлнэ.

ДӨРӨВ. Сургалт хүмүүжлийн ажлын талаар
4.1 Ерөнхий боловсролын сургуулийн сургалт- хүмүүжлийн ажилтай холбоотой удирдах дээд байгуулагаас баталсан заавар, дүрэм, журмыг мөрдлөг болгоно.
4.2 Багш заах хичээлийн хөтөлбөрөө сургалтын стандартын дагуу улирал бүрийн эхэнд хийж сургалтын менежерээр  батлуулна. Улирлын эхэнд хөтөлбөрөө батлуулаагүй тохиолдолд хичээл заагаагүйд тооцно.
4.3 Багш бүр сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу сургалт хүмүүжлийн ажлын чанар үр дүнг хариуцах ба хичээлийн төлөвлөлтийг 7 хоногийн Мягмар гарагт хариуцсан сургалтын менежерээрээ шалгуулан баталгаажуулна.
4.4 Ээлжит хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, сүүлийн үеийн шинэлэг арга барилыг хэрэглэж, агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг хангасан байхаар сургалтыг зохион байгуулна.
4.5 ЗАН, мэргэжлийн багаас эрхлэн хагас жил бүрийн эхэнд түвшин тогтоох шалгалт явуулж дүн шинжилгээ хийх ба хагас жилд 1 удаа сургуулийн захиргаа, эцэг эхийн зүгээс хөндлөнгийн шалгалт явуулна. 
4.6 Багш заадаг хичээлээрээ бүлэг сэдвийн хөтөлбөр /боловсруулалт/ хийж сурагчдын мэдлэг эзэмшилтийн түвшинд хяналт- шинжилгээ хийх шалгалтын сантай болсон байна.
4.8 Багш тухайн хичээлийн бүлэг сэдвийг үзэж дуусссаны дараа заавал сэдвийн шалгалтыг авч үнэлгээг нь журналд бичиж товчоолсон байна. 
4.9 Дөрвөн улирлын дүнг сэдвийн үнэлгээнүүдийн арифметик дунджаар гаргана.
4.10 Жилийн эцсийн үнэлгээг 1-4-р улирлын үнэлгээний дунджаар гаргана. Үнэлгээг заавал хувьтай бичнэ. 
4.11 Шинээр хүлээлгэн өгөх /багаас дунд анги шилжүүлэх/ ангиас түвшин тогтоох шалгалтыг 2 удаа  авч хүлээлцүүлэх ба багшийн ажлын үр дүнг ахицаар нь тооцно. 
4.12 Дунд анги төгсөгчдийг ахлах ангид дэвшүүлэхдээ хичээл заагч багш нар болон бусад ажилтан ажиллагсадын саналыг авч сурлага ,хүмүүжлийн төлөвшлийн түвшинг  нь харгалзан ахлах ангид үргэлжлүүлэн суралцуулж байна 
4.12 Уламжлал болон явагддаг улс, хот, дүүргийн чанартай олимпиадууд, уралдаан тэмцээнд сурагчдаа ганцаарчилсан, хэсэгчилсэн хэлбэрээр ба анги бүлгээр нь багш нар бэлтгэн оролцуулна. Ажлын үр дүнгээс шалтгаалан зохих журмын дагуу цагийн хөлс олгоно.
4.13 Багш хариуцсан анги кабинетаа баяжуулан тохижуулж, гэрчилгээжүүлэн эд хогшил, тоног төхөөрөмжийг хайр гамтай зөв ашиглана. 
4.14 Сурагчдын дунд секц дугуйлан, хурал цуглаан, ярилцлага мэтгэлцээн, уралдаан тэмцээн, өдөрлөг зэрэг бүхий л хэлбэрийг ашиглан хүмүүжлийн олон талт ажлыг нийгмийн ажилтны удирдлага дор багш нар зохион байгуулна.
4.15 Хүмүүжлийн ажлын нэгдсэн төлөвлөгөө графикийг хичээлийн жилийн эхэнд нийгмийн ажилтан гаргаж захирлаар батлуулан мөрдөнө. Анги удирдсан багш нар ангидаа явуулах хүмүүжлийн ажлыг улирал тутамд төлөвлөж нийгмийн ажилтнаар батлуулж ажиллана.
4.16 Анги удирдсан багш нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2003 оны 332 дугаар тушаалаар батлагдсан, Ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багшийн ажлын чиг үүрэг,  Гэгээрлийн сайдын 251 дугаар тушаалаар батлагдсан үлгэрчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
4.17 Сургууль дээр сурагчдын зөвлөл ажиллана. Сурагчдын зөвлөл хариуцах багшийг захирлын тушаалаар батална. Сурагчдын зөвлөл нь өөрийн дүрэм журамтай байна. 
4.18 Хугацаа заагдсан аливаа ажил үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, зохиогдож байгаа ажилд багш бүр идэвх санаачлагатай оролцож байна. /ээлжит яриа, хурал цуглаан, уулзалт, семинар, уралдаан тэмцээн, ЗАН, секцийн ажил гэх мэт/
4.19 Журнал, хувийн хэргийг цэнхэр өнгийн бэхээр гаргацтай, алдаагүй, засваргүй үнэн зөв хөтөлнө.
4.20 Багш нь ёс зүйн хэм хэмжээг бүрэн сахиж, ёс суртахууны өндөр соёлтой, сурагчидтай зөв боловсон харьцаж тэдний амжилтыг сайшаан дэмжиж, дутагдлыг ойлгуулан биеэр үлгэрлэнэ.
4.21 Жилийн эцэст сурагчдын хувийн хэрэгт баяжилт хийж сургалтын менежерээр баталгаажуулсан байна.  
4.22 Сургууль дээр авъяасыг хөгжүүлэх дугуйлан, секц, амьдрах ухааны сургалт  хичээллэж болно. Дугуйлан, секц хариуцах багш нарыг захирлын тушаалаар томилж, үр дүнгээс нь хамаарч сургалтын цагийн гүйцэтгэлд оруулан тооцож цагийн хөлс олгож болно. 
4.23 Багш өдөр тутам ажилдаа заавал дүрэмт хувцас өмсөнө. 

ТАВ. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА БАТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР
5.1 Нийт ажиллагсад сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллана. Шинээр ажилд орогсодтой 1-3 сарын түр гэрээ байгуулан судлах ба боломжтой гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг сунгана. Хөдөлмөрийн гэрээнд хүн бүрийн гүйцэтгэх үүрэг ба хүлээх хариуцлагыг тодорхой тусгах ба хэрэв гэрээ зөрчигдвөл хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу хариуцлага тооцно.
5.2  Хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалбал тухайн ажиллаагүй өдрийн ба заагаагүй цагийн хөлсийг хасна. Орлон заалтын цагийн мөнгийг заасан багшид олгоно. 
5.3 Хэрэв багш ямар нэг хүндэтгэх шалтгаанаар тухайн өдрийн ажилд ирж чадахгүйд хүрвэл заавал сургалтын менежерт урьдчилан мэдээлнэ. Мэдэгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно. 
5.4 Шалтгаангүй 3-аас дээш хоног ажил тасалвал, мөн 3-аас дээш удаа хоцорсон тохиолдолд эхний удаа сануулах арга хэмжээ, 2 дах удаа  цалингийн арга хэмжээ, 3 дах удаа шууд хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэлх арга хэмжээг авна 
5.5 Өвчний шалтгаанаар ажилд ирээгүй тохиолдолд заавал эмчийн бичигтэй байна. Эмчийн магадлагаа байхгүй бол ажил тасалсанд тооцно. 
5.6 Нэг өдрийн чөлөөг сургалтын менежер, аж ахуйн эрхлэгч нараас авч, ажил хичээлийн хуваарьт урьдчилан зохицуулалт хийлгэнэ. Амьдралын зайлшгүй шаардлагаар чөлөө авах асуудлыг бичгээр сургуулийн захиргаанд илэрхийлнэ. Түүнийг захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 
5.7 Сурагчдын амралтын үеэр багш хүсвэл цалингүй чөлөө авч болно. Хичээллэж буй үед бодит шалтгааныг судлан үзэж зайлшгүй шаардлагатай үед захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн 1 сар хүртэл цалингүй чөлөө олгоно. Сургалтын явцад урт хугацааны чөлөө олгохгүй байхыг эрхэмлэнэ.
5.8 Тодорхой хугацаагаар чөлөө авсан хүн хугацаандаа эргэж ажилдаа ороогүй тохиолдолд ажлын байрыг хадгалахгүй.
5.9 Ажлын байранд ажиллагсад, суралцагсад архи болон мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно. Ажлын байранд архи хэрэглэсэн ба ажлын байранд архи согтууруулах ундаа үнэртүүлж явсан ажилтныг ажлаас шууд хална.
5.10 Багш ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ сурагчдын дэргэд тамхи татахыг хориглоно.
5.11 Багш ажилчдын ажлын үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэнэ. 
5.12 Хичээлийн бэлтгэлийг зохих журмын дагуу хангаагүй багшийг хичээл ороогүйд тооцож цагийн хөлсийг хасна.
5.13 Багш ажиллагсад суралцагсад ажлын байраа үргэлж цэвэр байлгана. 
5.14 Нийт ажиллагсад ба суралцагсад өөрсдийн хариуцсан эд хогшил, хөрөнгийг нүдлэн хамгаалж зөв ашиглана. Алдсан, эвдэж гэмтээсэн эд хогшлыг засаж сэргээх ба шаардлагатай бол нөхөн төлүүлнэ.
5.15 Хутган үймүүлэх, худлаа ярих, хов зөөх, хэл амаар доромжлох, хэрүүл маргаан үүсгэх, хууран мэхлэх зэргээр ёс суртахууны доголдол гаргасан багш, ажиллагсадын асуудлыг шаардлагатай бол хуулийн байгууллагаар шийдүүлэх, багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сануулах, цалин бууруулах, халах хүртэл арга хэмжээ авна. 
5.16 Сургуулийн дотоод журам зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулахаас эхлэн гэрээ цуцалж ажлаас халагдах хүртэл арга хэмжээ авна. Энэ тохиолдолд гэнэт халагдсаны тэтгэмжийг олгохгүй. 
5.17 Ажлаас түр болон бүр чөлөөлөгдсөн тохиолдолд хариуцаж байсан эзэн эд хогшил, анги танхим, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал зэргийн тооцоог хийж, тойрох хуудсанд удирдах албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулна.
5.18 Сургууль, сургуулийн орчин, сургалтын цаг, суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, бэлгийн дарамт, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийхэн болон гэр бүл, нийгмийн орчны сөрөг нөлөөнд автахгүй байхад нь нийт ажилтан ажиллагсад багш нар анхаарч  ажиллана. 
5.19 Эмзэг бүлгийн болон ЕБС-д олон хүүхэд сурч байгаа өрхийн хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг туслалцааг бодит судалгаан дээр тулгуурлан шударга, хүртээмжтэй зохион байгуулна
5.20 Хүүхдийг сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөл бүрдүүлэх, хүчирхийлэлд  өртсөн хүүхдүүдийг сэтгэл санааны болон эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хамрагдахад тусална.
5.21 Хүүхэд хамгааллын багийг жилийн туршид үр дүнтэй ажиллуулна\
5.22  Баяр ёслолын үеэр хариуцлагатай эргүүл томилж жижүүр манаачийн ажилд хяналт тавихын зэрэгцээ осол аваар зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллана. 
5.23 Удирдлагын багийн гишүүд хуваарийн дагуу долоо хоногийн нэг өдрийг хариуцан 730-1900 цагийн хооронд ерөнхий жижүүр хийж жижүүр багш, жижүүр ангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
ЗУРГАА. САНХҮҮ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР
6.1 Төсвийн хөрөнгийг зохих журмын дагуу хэмнэлттэй зарцуулж хагас бүтэн жилээр гүйцэтгэлийг хамт олонд тайлагнана.
6.2 Түрээсийн мөнгөний 60%-ийг нийслэлийн өмчийн харилцааны газарт сар бүр шилжүүлж, үлдсэнийг үндсэн хөрөнгийн засвар, үйлчилгээнд ашиглаж хамт олонд хагас, бүтэн жилээр тайлагнана.
6.3 Сургалтын менежер, нийгмийн ажилтан нар багш нарын ажилласан хоног, сургалт арга зүйн цагийн гүйцэтгэлийг үнэн зөв бодож, мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл, болон анги удирдсаны, дэвтэр зассаны, кабинет хариуцсаны нэмэгдэл хөлсийг ажлын үр дүнтэй нь холбон сар бүр тодорхойлж захирлаар батлуулан санхүүд тогтсон хугацаанд нь өгнө.
6.4 Бусад төрлийн шагнал, тэтгэмж, урамшуулал зэргийг захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тушаал гаргаж шийдвэрлэнэ.
6.5 Бараа материал хэрэглэлийг захирал, ня-бо нараар цохуулсан шаардах хуудсаар нярваас авна.
6.6 Бэлэн мөнгөний болон бараа материалын эргэлт хөдөлгөөн няравын бүртгэлээр дамжих ба нярав сар бүр кассын болон бараа материалын тайлан гаргаж санхүүд өгч захиралаар батлуулна.
6.7 Сургуулийн цонх хаалга, ширээ сандал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг бүх эд хогшил хөрөнгө, сурах бичиг, үзүүлэн таниулах зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг картаар тодорхой эзэнд хүлээлгэн өгсөн байх ба эвдэрч үрэгдэж гэмтсэн тохиолдолд буруутай этгээдэд акт тавьж төлүүлнэ. Төлбөрийг  1 сарын дотор хийнэ.
6.8 Сургууль дээр өмч хамгаалах байнгын комиссыг захирлын тушаалаар байгуулж ажиллуулна. Энэ комисс өмчийн хамгаалалт, хадгалалт, ашиглалтыг сайжруулах талаар ажил зохион байгуулахаас гадна хагас бүтэн жилийн эд хөрөнгийн тооллого, бараа материалын шинэ үнэлгээ, эд хогшилыг актлах ажилд оролцоно. 
6.9 Багш нарын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг эмчлүүлэх, сувилуулах, аялал зугаалга зохион байгуулах, баяр ёслол тэмдэглэх, биеийн тамир спортын арга хэмжээ явуулах зэрэг ажлыг санхүүгийнхээ боломжинд тулгуурлан зохион байгуулна.
6.10 Ажиллагсадын төрсөн хань, үр хүүхэд, аав ээж, хадам, аав ээж нь нас барсан, болон хүндээр өвчилсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө, 20000 /хорин мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. Энэ тохиолдолд мэргэжлийн баг хамт олон нь орлон заах, эсвэл хичээлийн цагийг нөхөх арга хэмжээ авна. 
6.11 Ажиллагсад 7-14 хоног хүртэл хугацаагаар өвчилбөл ЗАН-ийн хамт олон, 15- дээш хоног өвчилбөл сургуулийн нийт хамт олон эргэнэ. Үүнийг ҮЭХ зохион байгуулна.
6.12 Идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж жилийн  ажлын үзүүлэлтээр “Хангалттай сайн”ба түүнээс дээш үнэлгээ авч мэргэжлийн багаас  шалгарсан багш, ажилчдыг үндсэн цалингийн 50-80%-иар 3 жилд 1 удаа төсөвт багтаан шагнаж урамшуулах асуудлыг удирдлагын багийн хурлаар шийдвэрлэнэ. 
6.13 Багш өөрөө болон шавь нар нь бүс, дүүрэг, хот, улсын чанартай уралдаан тэмцээн олимпиад, сурган хүмүүжүүлэх уншлага, ур чадварын ба ажил мэргэжлийн аварга шалгаруулах уралдаан зэрэгт  амжилт гаргаж 1-3-р байр эзэлсэн  тохиолдолд тухайн сард 30 хүртэл хувиар шагналт цалин олгож байхыг удирдлагын багийн хурлаар шийдвэрлэнэ.
6.14 Удирдсан анги нь сургуулийн тэргүүний ангиар шалгарч, сайн үйл санаачлан, нийтийн хүртээл болгосон тохиолдолд удирдлагын багийн хурлаар хэлэлцэн багшид жилд 1 удаа үндсэн цалингийн 30 хүртэл хувийн шагналт цалин олгох болно. 
6.15 Шинэ жилээр сургуулийн аварга ажилчин, багш нарын баяраар сургуулийн аварга багш шалгаруулж цалингийн 30-40 хувийн шагнал олгох асуудлыг удирдлагын багийн хурлаар шийдвэрлэнэ. 
6.16 Хүүхдийн эрхийг хүндэтгэн, сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлж, зан төлөв болон сурах, хөгжих талаар бэрхшээлтэй хүүхэдтэй хамтран ажиллаж үр дүнд хүрсэн багшийг суралцагчид, эцэг эхийн саналыг үндэслэн “Хүүхдэд ээлтэй багш”-аар шалгаруулж жил бүрийн 5 сард төгсөгчдийн “Эрдмийн баяр”–ын үеэр үндсэн цалингийн 30 хүртэл хувьтай тэнцэх шагналт цалин олгож болно. 
6.17 Их, дээд  сургуульд элсэх, ерөнхий шалгалтад суралцагчдыг системтэй сайн бэлтгэж, амжилт үзүүлж, сургуулийнхаа рейтинг-ийг ахиулж дүүргийн дунджаас дээгүүр байрт хүргэсэн багш нарт жил бүрийн 9 сарын 1-нд цалингийн 30 хүртэл хувийн шагналт цалин олгоно. 
6.18 Суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагыг удирдаж идэвх зүтгэл гарган, ажиллаж, үйл ажиллагаагаа тогтмолжуулсан багшид ажлын үр дүнгээс нь шалтгаалан улирал тутамд сарын үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх шагналт цалин олгоно. 
6.19 1-2 насны хүүхэдтэй ба оношилгоо эмчилгээ хийлгэх шаардлагатай багшид суралцагчдын улирлын амралтын үеэр 1-3 өдрийн цалинтай чөлөө өгч болно. 
6.20 Заадаг хичээлээрээ суралцагчдын дэвтэрийн үйл ажиллагааг сайжруулж “Үлгэр жишээч дэвтэртэй хамт олон” болсон тохиолдолд жилд 1 удаа цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх урамшуулал олгох асуудлыг төсөвт багтаан удирдлагын хурлаар шийдвэрлэнэ. /4-р сард дүгнэдэг байх/
6.21 Суралцагсдын эцэг эх, асран хамгаалагчдаас сургууль, багш нарыг дэмжин хандив өргөх санаачлага гаргасан тохиолдолд “Сургууль  хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, Гэгээрлийн яамны сайдын 1999 оны 244 дугаар тушаалаар батлагдсан журам болон “Иргэд аж ахуй нэгж байгууллагаас өгсөн хандивыг хүлээн авах ба зарцуулах дотоод журам”-ыг мөрдлөг болгоно.
6.22 Хөдөлмөр сургалтын явцад хийж бүтээсэн бүтээгдэхүүний ашиг, орлогын тооцоо, түүний хуваарилалтыг технологийн багш нарын мэргэжлийн багийн хурлаар хэлэлцэж баталгаажсан тусгай журмын  үндсэн дээр шийдвэрлэнэ. 
6.23 Үсэглэлийн баяраар 1-р ангийн багш нарт ажлын үр дүнгээс хамааран цалингийн 20 хүртэл хувийн цалин олгох
6.24 Спорт залыг гэрээт байгууллагуудад төлбөртэй өгч олсон орлогыг багш, сурагчдын дунд зохиогддог аливаа уралдаан тэмцээний зардалд зарцуулах 

ДОЛОО. Суралцагчдын дунд хэвшүүлэх зүйл
 7.1 Суралцагсад хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байна. 
7.2 Сурагчид  нь сургууль дээр дүрамт хувцсаар ижилсэж, цэвэр үзэмжтэй, төлөв даруу, этгээд маяггүй үсээ засуулж самнаж, гутлаа тосолж, шороо тоосыг нь арчина.
7.3 Сурагчид гэрийн даалгавраа тогтмол хийж, хичээлийн хэрэгсэл, ном дэвтрээ бүрэн авч зориулалтын цүнхэнд хийнэ.
7.4 Хичээлийн хонх дуугарахаас өмнө ангидаа орж, дараагийн цагийн хичээлд бэлтгэсэн байна. 
7.5 Хэрэв тухайн цагийн хичээл орох багш 5 минутын дотор ирэхгүй бол ангийн ахлагч жижүүр багш эсвэл сургалтын менежерт мэдэгдэн зохицуулалт хийлгэнэ. 
7.6 Суралцагч хичээл дээр багшийн удирдлага дор суралцаж цагийг үр ашигтай өнгөрүүлнэ.
7.7 Хичээлийн завсарлагааг зөв зохистой өнгөрөөж жагсаж явах ба сургуулийн анги танхим коридор, вестибюльд гүйх, хашгирахыг хориглоно.
7.8 Хичээлд орох, хичээлээс тарах болон завсарлагааны үеэр дэг журамтай байж шатаар өгсөх уруудах чиглэлийн дагуу гүйж харайхгүй жагсаж явна. /Баруун гарын дүрэм баримтлана./ 
7.9 Сургуулийн номын сангаас авсан сурах бичгийг цэвэр гамтай хэрэглэн хичээлийн жилийн төгсгөлд буцааж  тушаах ба үрэгдүүлбэл ижил номоор нь, эсвэл үнийг нь 3 дахин нугалж төлнө. 
7.10 Сурагчид өөрсдийн санаачлагаар ажил зохион байгуулахдаа заавал ангийн багшид ба сургуулийн захиргаанд мэдэгдэнэ.
7.11 Суралцагч сургууль анги танхимын эд хөрөнгийг цэвэрхэн бүрэн бүтэн байлгах ба эвдэж гэмтээвэл эцэг эхдээ мэдэгдэж сургуулийг хохиролгүй болгоно.
7.12 Суралцагч хичээлд ирж чадахгүй тохиолдолд заавал анги удирдсан багшид мэдэгдэнэ. Эцэг эх асран хамгаалагчтай нь уулзаж зөвлөлдсөний үндсэн дээр 1 өдрийн чөлөөг анги удирдсан багш,  2-3 өдрийн чөлөөг сургалтын менежер бичгээр олгоно. 
7.13 Анги хамт олны саналын үндсэн дээр ангийн ахлагчийг анги удирдсан багш томилно. Ангийн ахлагч анги удирдсан багшийн удирдлаган дор тухайн ангидаа ажил зохион байгуулна.
7.14 Ангийн ахлагч ангийн жижүүр сурагчыг томилон ажиллуулна. Жижүүр сурагч хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирж ангиа онгойлгон самбарын алчуур, гутлын ул арчигчийг чийглэж, ариутгалын бодисыг бэлтгэсэн байна. Мөн завсарлагаанаар хөнгөн цэвэрлэгээ хийж ангиа ямагт хог цаасгүй байлгана. Ангийн эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж хичээл тарсны дараа ангид чийгтэй цэвэрлэгээ хийж ангийн ахлагчид хүлээлгэн өгнө.
7.15 Суралцагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 40 хувь ба түүнээс дээш цагийн сургалтанд хамрагдаагүй тохиолдолд анги дэвших шалгалтанд оруулахгүй, суралцагч тухайн ангидаа дахин суралцана. 
НАЙМ. Эцэг эхийн зөвлөлийн ажлын талаар
8.1 Анги тус бүрд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй эцэг эхийн зөвлөл ажиллана. Эцэг эхийн зөвлөлийн ажил нь багш, суралцагч, эцэг эхийн холбоог бэхжүүлэхэд чиглэнэ.
8.2 Эцэг эхийн зөвлөл нь сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, сургууль багш нарын ажиллагааг дэмжих, хамт олны бүтээлч ажлыг сурталчлах талаар олон талт ажил зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
8.3 Амьдралын боломж муутай хүүхдийн судалгаа гаргаж, судалгааны мөрөөр ажил зохион явуулна.
8.4 Хүүхдийн сурлага хүмүүжлийн талаар хайхрамжгүй ханддаг эцэг эхийн судалгааг гаргаж, тэдний харъяалагдах аж ахуйн нэгж, албан байгууллага, хороо захиргаатай хамтран ажиллана.
8.5 Эцэг эхийн санал хүсэлтийг хүлээн авч тэдний саналыг захирлын дэргэдэх удирдлагын зөвлөлд оруулан хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргуулах ажлыг эцэг  эхийн зөвлөл хариуцна.
8.6 Ангийн эцэг эхийн зөвлөлийн хурлыг улирал тутам 1 удаа, сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурлыг хагас жил тутамд 1 удаа зохион байгуулна.
8.7 Сургалтын таатай орчин бүрдүүлэх талаар эцэг эхийн зөвлөл тодорхой ажил зохион байгуулах үүрэгтэй.
ЕС. Сургууль дээр хориглох зүйл, хүлээлгэх хариуцлага

  Багш ажилчид:
Доорхи заалтуудыг зөрчсөн тохиолдолд удирдлагын багийн хурлаар оруулж сануулах арга хэмжээ, цалингийн хувиар хасах, дахин зөрчил гаргасан тохиолдолд шууд халах хүртэл арга хэмжээ авна. 
9.1 Багш сурагчидтай зүй бусаар доромжлон харьцах, тэдний эрхийг зөрчин эрх мэдлээ ашиглан зодож гэмтээх.
9.2 Хичээл, хурал, цуглаан болон ажлын цагаас хоцрох, шалтгаангүйгээр таслах.
9.3 Хичээлийн цагаар ангиа орхин явах, сурагчдыг хичээлээс гаргах, дэлгүүр хоршоо явуулах гэх мэтээр сургалтын цагаас хөндийрүүлэх.
9.4 Сурагчдын эцэг эхээс мөнгө зээлэх, сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр эцэг эхээс хандив, тусламж, төлбөр авах. 
9.5 Суралцагчдаас бие даалт гэх нэрийдлээр мөнгө татан авахыг хатуу хориглоно 
9.6 Суралцагчдад сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр ном, сурах бичиг, лавлах, зөвлөмж, гарын авлага, толь бичиг, сонин сэтгүүл гэх мэт хэрэглэгдэхүүн зарах, кино, жүжиг, шоу албадан үзүүлэх.
9.7 Эцэг эхийн ба сургуулийн захиргааны зөвшөөрөл, тооцоогүйгээр сургалтын орчин тохижуулах, байгуулах нэрийдлээр хандив, төлбөр тусламж авах.
9.8 Сургуулийн байр танхимд архи согтууруулах ундаа уух, түүнийг үнэртүүлэн явах, тамхи татах.
9.9 Суралцагчид ба эцэг эхийн дэргэд бие, биеэ доромжлон хэрэлдэх, сургуулийн удирдлага, багшийн нэр хүндийг гутаах үг яриа, үйлдэл гаргах. 
9.10 Хичээлийн ба хичээлийн бус цагаар сурагчдыг анги танхимд эзэнгүй орхих 
9.11 Удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх
9.12 Хичээлийн бус цагаар зохиогдож буй ажил төрлийн яриа болон уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцох. 
9.13 Олимпиад, уралдаан тэмцээнүүд болон бусад олон нийтийн ажилд өөрийн сургуулийн сурагчдыг хариуцлагатайгаар хариуцан авч явах үүрэг хүлээнэ.


Суралцагчид:
Доорхи заалтуудыг зөрчсөн тохиолдолд удирдлагын хурлаар сануулах арга хэмжээ авч  дахин зөрчил гаргавал багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж хэлэлцүүлэн хөөх хүртэлх арга хэмжээг авна.
9.11 Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээлээс хоцрох, таслах, хонх дуугарснаас хойш коридорт сэлгүүцэн явах. Хичээлийн ба хичээлийн бус цагаар сурагчдыг анги танхимд эзэнгүй орхих.
9.12 Сургуулийн анги танхим, коридор, бие засах газар болон сургуулийн орчинд тамхи татах. 
9.13 Сургуулийн орчин, анги танхимд зүй бус үг хэлэх, маргалдах, зодолдох. 
9.14 Сургуулийн анги танхим, коридор, вестибюльд гүйх, харайх, хашхирах, хичээл орох, тарах, завсарлагааны үеэр өгсөх уруудах чиглэлийг баримтлахгүй явах. 
9.15 Багш ажиллагсадтай зүй бусаар харьцах, хэрэлдэх, маргалдах. 
9.16 Анги танхим, сургуулийн коридор вестибюль хашааны орчинд хог цаас хаях бохирдуулах. 
9.17 Согтууруулах ундаа уух, тамхи татах. 
9.18 Элдэв гаж маягаар хувцаслах, үс гэзгээ засуулах, будуулах, чёлк гаргахыг хориглоно.
 9.19 Сургуулийн захиргаа ба багшийн зөвшөөрөл, удирдлага, хяналтгүйгээр сургуулийн анги танхим, зааланд тоглох, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах. 
9.20 Бусдыг буруу зүйлд уруу татах, бусдад уруу татагдах ямарваа нэг үйлдэл гаргахгүй байх 
9.20 Сурагчдыг гэмт хэрэг зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, бусдын эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор: үнэт эдлэл /ээмэг, бөгж, гар утас, FM, спикер зэрэг эд зүйлсийг хичээл сургууль дээр авчирах, биедээ авч явж хичээл сургалтын үйл ажиллагаанд садаа болохыг  хориглоно. /Үүнийг зөрчсөн тохиолдолд сургуулийн удирдлагад хураалган хичээлийн жил дуусахад эцэг эхэд хүлээлгэн өгнө/


cialis manufacturer coupon 2016 codesamples.in free prescription drug cards
cialis coupon code site cialis discount coupons online
free printable cialis coupons is-aber.net discount prescription coupons
claritine za psa read claritine koliko na dan
ibuprofen alkohol thecaddman.com ibuprofen 600 mg
lamisil cream singapore go lamisil cream for ringworm
cialis 5 mg daglig blog.cardsapp.com cialis wiki
prescription discounts cards site cialis coupon codes
levitra 10mg a1softec.com levitra
prescription coupon card racindirt.com free prescription cards
coupons for cialis open cialis coupons and discounts
oxcarbazepine 600 mg site oxcarbazepin

Сэтгэгдэл