Сурагчдад хэвшүүлэх зүйл


Сургуулийн дотоод дүрэм журмаас
Суралцагчдын дунд хэвшүүлэх зүйл
 7.1 Суралцагсад хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байна. 
7.2 Сурагчид  нь сургууль дээр дүрамт хувцсаар ижилсэж, цэвэр үзэмжтэй, төлөв даруу, этгээд маяггүй үсээ засуулж самнаж, гутлаа тосолж, шороо тоосыг нь арчина.
7.3 Сурагчид гэрийн даалгавраа тогтмол хийж, хичээлийн хэрэгсэл, ном дэвтрээ бүрэн авч зориулалтын цүнхэнд хийнэ.
7.4 Хичээлийн хонх дуугарахаас өмнө ангидаа орж, дараагийн цагийн хичээлд бэлтгэсэн байна. 
7.5 Хэрэв тухайн цагийн хичээл орох багш 5 минутын дотор ирэхгүй бол ангийн ахлагч жижүүр багш эсвэл сургалтын менежерт мэдэгдэн зохицуулалт хийлгэнэ. 
7.6 Суралцагч хичээл дээр багшийн удирдлага дор суралцаж цагийг үр ашигтай өнгөрүүлнэ.
7.7 Хичээлийн завсарлагааг зөв зохистой өнгөрөөж жагсаж явах ба сургуулийн анги танхим коридор, вестибюльд гүйх, хашгирахыг хориглоно.
7.8 Хичээлд орох, хичээлээс тарах болон завсарлагааны үеэр дэг журамтай байж шатаар өгсөх уруудах чиглэлийн дагуу гүйж харайхгүй жагсаж явна. /Баруун гарын дүрэм баримтлана./ 
7.9 Сургуулийн номын сангаас авсан сурах бичгийг цэвэр гамтай хэрэглэн хичээлийн жилийн төгсгөлд буцааж  тушаах ба үрэгдүүлбэл ижил номоор нь, эсвэл үнийг нь 3 дахин нугалж төлнө. 
7.10 Сурагчид өөрсдийн санаачлагаар ажил зохион байгуулахдаа заавал ангийн багшид ба сургуулийн захиргаанд мэдэгдэнэ.
7.11 Суралцагч сургууль анги танхимын эд хөрөнгийг цэвэрхэн бүрэн бүтэн байлгах ба эвдэж гэмтээвэл эцэг эхдээ мэдэгдэж сургуулийг хохиролгүй болгоно.
7.12 Суралцагч хичээлд ирж чадахгүй тохиолдолд заавал анги удирдсан багшид мэдэгдэнэ. Эцэг эх асран хамгаалагчтай нь уулзаж зөвлөлдсөний үндсэн дээр 1 өдрийн чөлөөг анги удирдсан багш,  2-3 өдрийн чөлөөг сургалтын менежер бичгээр олгоно. 
7.13 Анги хамт олны саналын үндсэн дээр ангийн ахлагчийг анги удирдсан багш томилно. Ангийн ахлагч анги удирдсан багшийн удирдлаган дор тухайн ангидаа ажил зохион байгуулна.
7.14 Ангийн ахлагч ангийн жижүүр сурагчыг томилон ажиллуулна. Жижүүр сурагч хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирж ангиа онгойлгон самбарын алчуур, гутлын ул арчигчийг чийглэж, ариутгалын бодисыг бэлтгэсэн байна. Мөн завсарлагаанаар хөнгөн цэвэрлэгээ хийж ангиа ямагт хог цаасгүй байлгана. Ангийн эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж хичээл тарсны дараа ангид чийгтэй цэвэрлэгээ хийж ангийн ахлагчид хүлээлгэн өгнө.
7.15 Суралцагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 40 хувь ба түүнээс дээш цагийн сургалтанд хамрагдаагүй тохиолдолд анги дэвших шалгалтанд оруулахгүй, суралцагч тухайн ангидаа дахин суралцана. 

coupons for cialis printable blog.nvcoin.com cialis coupons online
cialis coupon lilly blog.suntekusa.com coupon for cialis
claritine za psa read claritine koliko na dan
periactin 4 mg topogroup.com periactine pour grossir enfin une solution
nolvadex 20mg nolvadex homme nolvadex forum
cialis 5 mg daglig site cialis wiki
amoxil forte dosage site amoxil paediatric drops chemist warehouse
prescription discounts cards go cialis coupon codes
prescription coupon card coupons for prescription medications free prescription cards
celebrex blog.keylink.rs celebrex dosering