“Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

  • Нийслэлд төрийн өмчийн 114, төрийн бус өмчийн 89, нийт 203 сургууль ажиллаж байна. Эдгээр сургуулиуд өөр өөр менежмент хөгжүүлэн ажилладаг.

    Сургууль бүрийн сайн арга туршлага, соёлыг судлан түгээх, хуваалцах, улмаар сургуулийн удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ хичээлийн жилээс эхлэн “Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

    Энэ ажлыг зохион байгуулахдаа сургуулийн захирлын ажил үүрэг, албан тушаалыг өөрчилж хөндөхгүй. Гагцхүү тухайн сургуулийн сайн менежментийг судлах хөгжүүлэх, түгээх зорилготой.  

    Хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ

    -Эхний шат нь сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, сургуулийн онцлогтой танилцах,

    -Хоёр дахь нь тухайн сургуулийн амжилтын санг судлах, тэмдэглэл хөтлөх, 

    -Гурав дахь нь сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх юм.

    Эхний ээлжинд төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 3, төрийн өмчит олон улсын хөтөлбөртэй 3, төрийн өмчит гүнзгийүүлсэн сургалттай 2, нийт 14 сургуулийн хүрээнд хөтөлбөрийг зохион байгуулах юм.

    Иймд өчигдөр Багшийн хөгжлийн ордонд “Сургуулийн удирдлагуудын туршлага солилцох хөтөлбөр”-ийн нээлт боллоо. Хөтөлбөрийн  үйл ажиллагааг нээж, НБГ-ын дарга Ц.Отгонбагана үг хэлсэн юм.

    drug coupons eblogin.com discount prescription drug card
    coupon for cialis click cialis coupons 2015
    ventolin jarabe ventolin aerosol ventolin
    zyrtec dosage for adults click zyrtec ingredients australia