Ч.Нарантуяа: Аливаа бодлого судалгаанд суурилснаар зөв шийдэлд хүрнэ

  • МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Нарантуяатай ярилцлаа

    -Монгол Улсад судалгааны бааз суурийг бэхжүүлэх үүднээс Монголбанк, МУИС, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Урьд өмнө нь байгаагүй шинэ жишиг тогтох шиг боллоо.
    -Манай сургууль хүний нөөц болон судалгааны тодорхой туршлага хуримтлуулсан, улсдаа тэргүүлэх судалгааны байгууллага. Түүн дотроо эдийн засгийн бодлогын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж ирсэн. Энэ нь нэг талаас Монголбанктай хамтран ажиллахад нөлөөлсөн байх.

    Санамж бичиг гурван талын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Төв банкны тухайд Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлогыг тодорхойлж буй том байгууллага. Тиймээс судалгаа, шинжилгээ зайлшгүй шаардлагатай. Аливаа бодлого нь судалгаанд суурилсан байж зөв шийдэлд хүрнэ. Зөвхөн Монголбанк гэлтгүй бодлого тодорхойлогч бүх байгууллагуудын хувьд судалгааны бааз суурийг бэхжүүлэх. Мөн судалгаанд суурилсан чиг баримжааг баримтлах нь зүй ёсных.

    Шаардлагатай бодлогын судалгааг хоёр аргаар хийж болно. Тухайн байгууллага дотроо судалгааны нэгж эсвэл баг байгуулан судалгаагаа хийж, гарсан үр дүнд үндэслэн бодлогоо тодорхойлох боломжтой. Энэ нь дотоодын өндөр чадавхи шаарддаг. Гэвч төрийн байгууллагад чадавхи бүрдээгүй байна. Нөгөө талаас төрийн байгууллагын хувьд хөндлөнгийн нөлөөгүй, бодит нөхцөлийг харуулсан судалгаа хэрэгтэй.

    Энэ судалгааг байгууллага бие даан хийхэд тэр бүр нөхцөл нь хангагдаж чаддаггүй. Иймээс дараагийн арга бол эрдэм шинжилгээ судалгаа хийдэг хөндлөнгийн байгууллагаар тухайлбал их, дээд сургуулиуд, судалгааны бусад байгууллагад хандан өөрсдийн судалгааг захиалж болох юм. Энэ нь илүү өртөг өндөртэй байж болох ч дээрх хоёр асуудлыг шийдвэрлэдэгээрээ давуу талтай.

    МУИС-ийн хувьд Монголбанкны захиалгаар судалгаа өмнө нь хийж байсан ч анх удаа Монголбанктай судалгааны чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг албан ёсоор байгуулсан. Бусад орнууд ч мөн адил өөрийн орны их, дээд сургуулийн судалгааны бааз суурийг хөгжүүлэх, тэдний туслалцааг авах үүднээс хамтарч ажиллах нь элбэг байдаг. Энэ жишгийг манай улс дагаж байна.

    cialis.com coupon blog.nvcoin.com drug discount coupons
    motilium notice go motilium 1mg/ml
    sildenafil krka cijena deploymentshare.com sildenafil 100 mg
    inderal engorda inderal generico inderal comprar
    procyclidine site procyclidine dosage
    prescription discounts cards go cialis coupon codes