Ухаалаг гар утас ашиглах журам

Ухаалаг гар утас ашиглах журам

                                                                                                                                                                                                           БАТЛАВ                   

                                                                                                                                                                                   ЗАХИРАЛ                          Ш.ЦЭРЭННАДМИД

СХД-ИЙН 107 ДУГААР СУРГУУЛИЙН УХААЛАГ

ГАР УТАС АШИГЛАХ ЖУРАМ

Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг үндэслэн сургуулийн орчинд ухаалаг гар утас болон ухаалаг төхөөрөмжийн сөрөг нөлөө, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гар утасны ёзохистой хэрэглээг хэвшүүлэхэд оршино.

Нэг. Сурагчийн үүрэг

1.1  Сурагч нь ухаалаг гар утас, төхөөрөмж хэрэглэхийг хориглоно.

1.2   Сургуулийн орчинд гар утас хэрэглэх тохиолдолд энгийн үйлдэлтэй товчлууртай гар утас хэрэглэж болно.

1.3  Утас орлох ipad, tablet зэргийг сургуулийн номын сангаас бусад газар хэрэглэхийг хориглоно.

1.4  Хичээл, дугуйлан, секц, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан дээр гар утсаа унтрааж, бүрэн дууссаны дараа асааж болно.

1.5  Сургуулийн орчин болон хичээлийн цагаар утас ашигласан бол тухайн хичээл орж байгаа багш хураан авч сургалтын менежерт хүлээлгэн өгнө. Хураасан утас төхөөрөмжийг хичээлийн жилийн төгсгөлд эцэг эхээр өргөдөл бичүүлэн хүлээлгэн өгнө.

1.6  Сургуулийн орчин болон ангид утсаар дуу сонсох, кино үзэх, ёс бус зүйл үзэхийг хатуу хориглоно.

1.7  Гар утасны бүрэн бүтэн байдлыг сурагч өөрөө бүрэн хариуцна.

1.8  Сурагч нь үнэт эдлэл, үнэтэй утас, спикер,fm зэрэг эд зүйлсийг хичээл сургууль дээр авчрах биедээ авч явах, хичээл сургалтын үйл ажиллагаанд саад болохыг хориглоно.

Хоёр. Багшийн үүрэг

2.1 Анги удирдсан багш болон хичээл орж байгаа багш нар  ухаалаг гар утас төхөөрөмжийн талаар сурагчдад байнга тайлбарлаж урьдчилан сэргийлэх.

2.2 Багш нь хичээл, сургалтын үйл ажиллагааны цагаар утсаар ярих, оролдохыг хориглоно.

2.3 Энэхүү журмыг хичээл орж байгаа ангидаа танилцуулж хяналт тавьж ажиллана.

2.4 гар утас болон цахим хэрэгслүүдийг ангийн багшийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.

2.5 сурагч нь дээрх заалтыг зөрчвөл гар утсыг хураан авч сургалтын менежерт хүлээлгэн өгнө.

Гурав. Эцэг эхийн үүрэг

3.1 Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1.2 Хүүхдэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих

3.2 Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1.5 Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжих

3.3 Сургачийг үүргээ биелүүлэхэд хүүхдэддээ зөвлөн туслах

3.4 Хичээлийн цагаар хүүхэдтэйгээ гар утсаар холбоо барихгүй байх, хичээлийн хуваарийг өөрийн болгох

3.5 Хүндэтгэх шалтгаанаар холбоо барих шаардлага гарвал ангийн багш болон сургуулийн жижүүртэй холбогдох

3.6 Өндөр үнэтэй гар утас болон үнэт эдлэл зэргийг сургуулийн орчинд өгч явуулахгүй байх

Дөрөв.Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

4.1 Сурагчдад сануулга өгөн гар утасны зохистой хэрэглээний талаар яриа таниулга хийх

4.2 Анги удирдсан багшид сануулга өгөх

4.3 Гар утсыг хураан авч эцэг эхэд сануулга өгөх

4.4 Хичээлийн цагаар гар утсаар дуу сонсох, тоглоом тоглох, кино бичлэг үзсэн бол багш сурагчдад хариуцлага тооцон сануулах арга хэмжээ авна.

Тав. Журам хэрэгжих хугацаа

Энэхүү журмыг 2015-2016 оны хичээлийн 4-р улирлаас эхлэн дагаж мөрдөнө. Ажлын болон амралтын өдөр сургууль дээр зохиогдох хичээл сургалтын үйл ажиллагааны бүх арга хэмжээнд мөн адил мөрдөгдөнө.

coupons for prescription drugs eblogin.com cialis manufacturer coupon 2016
discount card for prescription drugs go coupon for free cialis
nimodipine stroke nimodipine traumatic subarachnoid hemorrhage nimodipine emedicine
reminyl 16 mg capsule site reminyl
jasmine tridevil realtycollective.com jasmine thompson
sildenafil krka cijena deploymentshare.com sildenafil 100 mg
minoxidil centaurico.com minoxidil 5
levitra 10mg go levitra
ventolin jarabe ventolin aerosol ventolin
cost of abortion pill abortion procedure video how expensive is an abortion